Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор нийт 594 хүмүүсийг галт тэргээр авчирна

Улсын шуурхай штабын мэдээлэл хийх үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг Монгол иргэдийг татан авах ажлаас гадна Монгол иргэд гадаадад зорчихтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад хэргийн яамны   Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр  өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн.Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн  171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан  залуучуудыг  татан авна.  Алтанбулаг боомтоор  нийт 594 орчим хүмүүс ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээр  хүмүүсийг  нэвтрүүлсний дараа төмөр замаар нийслэлийн тусгаарлах байранд тусгаарлана.  Монгол Улсад нэгдүгээр сараас хойш нийт 62 мянган иргэн ирсэн. Эдгээр иргэдээс 8498  иргэнийг тусгай нислэг болон газраар  татан авснаас 3488 иргэнийг агаарын замаар үлдсэнийг нь газраар авчирсан байна.

Улсын шуурхай штабын орлогч дарга Б. Мандахгэрэл:

Өнөөдрийн байдлаар коронавирусээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдсан байна. Эдгээр хүнээс 790 хүн нь Улаанбаатар хотод байна. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Тухайлбал Дархан-Уул аймагт 135, Орхон аймагт 117, Өмнөговь аймагт 71 хүн тусгаарлалтад байна. Өнөөдөр өглөөний 06:30 минутад Москва-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ОХУ-д суралцаж байсан 170 оюутан ирсэн. Эдгээр оюутны 89 хувь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй оюутан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ