МИАТ халдвар тархсан тохиолдолд хэрхэн ажиллах дадлага, сургуулилт хийнэ

Монгол Улс одоогоор COVID-19вирусын халдварыг дотооддоо алдаагүй хэдий ч Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК тавдугаар сарын 27-ны лхагва гарагт УОК, ОБЕГ, ХӨСҮТ-тэй хамтран халдвар тархсан тохиолдолд хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, бэлэн байдалд хэрхэн ажиллах талаар дадлага, сургалт хийхээр төлөвлөөд байна.


Энэхүү дадлага, сургалтыг зохион байгуулснаар МИАТ компанид онцгой байдлын нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалт, хангалт, хяналтыг шалгаж, сайжруулах, бэлэн байдлыг үнэлж, эрсдэлийг тооцоолох, компанийн давуу болон сул талыг тодорхойлж, COVID-19 вирусын халдвараас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зэрэг ач холбогдолтой юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ