"Монгол ёс, хүмүүжил" хичээлийг заавал судална

Орчин цагийн боловсролын түүхэнд анх удаа ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид “Монгол ёс, хүмүүжил“ хичээлийг судалж эхэллээ.


Энэ хичээлийн зорилго нь сурагчдыг зөв хүмүүжил төлөвшилтэй, ёс суртахуунтай монгол хүн болгож төлөвшүүлэхэд оршино. Орчин үед олон улсад боловсрол бол хүүхдийн зөв хүмүүжил төлөвшил мөн гэж үзэж байна. Шинжлэх ухааны  мэдлэгээс гадна хүүхэд бүр багаасаа зөв хүмүүжил төлөвшилтэй байх нь чухал гэж улс орнууд үзэж байна. Боловсролыг хүүхдийн хүмүүжил төлөвшил, сэтгэл судлалын үүднээс авч үзэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ