Татварын хэлтсийн шинэ байрны шав тавив

Увс аймгийн татварын хэлтсээс харилцагч, татвар төлөгчдийн болон төрийн албан хаагчдын ажиллах, үйлчилгээ авах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор албаны шинэ байр барих ажлыг эхлүүлж, энэ сарын 25-нд шав тавилаа.
Улсын төсвийн 2 тэрбум 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тус барилгын ажлыг орон нутгийн “Ман Оюу Увс” ХХК гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ