Төв аймгийн хэмжээнд 15 чиглэлийн 16.9 км зам ашиглалтад оржээ

Төв аймагт автозамын сүлжээг 101.9 хатуу хучилттай замаар нэмэгдүүлж авто замын салбарт улс, орон нутгийн төсвийн 61.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна.


Тодруулбал, Манзушир өргөө хорооллын доторх 0,54 км авто замЗуунмод хотын 6-р багийн 1-р гудамжны 0,2 кмЗуунмод сумын 5-р багийн “Унагалдайн андууд” цэцэрлэгийн ард талын 0,2 кмЗуунмод хот дотор таксины зогсоолоос МХГ-ын баруун талын зам хүртэл 0,28 кмЗуунмод Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн урд талаас МХГ-ын баруун талын зам хүртэлх 0,27 км гэх зэрэг аймгийн хэмжээнд 15 чиглэлийн авто зам ашиглалтад орсон байна.


Мөн Алтанбулаг сумМөнгөнморьтЭрдэнэсантМанзушир хийдЗуунмод, Ланс баг зэрэг нийт 5 чиглэлийн 85 км авто замын барилгын ажлыг эхлүүлсэн байна. 


Орон нутгийн чанартай авто зам, гүүрний засвар, арчлалтын ажлыг Өндөрширээт сумын Хэрмэн дэнжийн гүүр, Батсүмбэр сумын Мандлын гүүрийн шинэчлэлийн зураг төсөлМөнгөнморьт сумын Зүүн бүрхийн гүүр, Эрдэнэ сумын Босгын гармын гүүр, Заамар сумын 4-р багийн гүүрний засварын ажил  хийхээр төлөвлөжээ. 


Мөн орон нутгийн чанартай хатуу хучилттай автозамын засварын ажил үргэлжилж Зуунмод 1 дүгээр байрны гадна авто машины зогсоолЗуунмод сумын 17, 18-р байрны зүүн талын авто замын өргөтгөл хийж байгаа бөгөөд Ланс багийн үерийн усны жалгын ус өнгөрөөх хоолойн засвар, шинэчлэлтийг хийж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ