"Дөрвөн хүүхэд эндсэн хэргийн хариуцлагаас хэн нэг албан тушаалтан мултрах ёсгүй"

Нийслэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн онцгой байдлын газрын Дэд дарга Э.Эрдэнэбаатар "Он гарснаас хойш Нийслэлийн хэмжээнд ой хээрийн түймрийн 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж ажиллаа. Мөн өнжмөл өвс шатсан гэх 232 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Өчигдөр "Хан Талст ХХК"-ийн эзэмшлийн байршлын тогтсон усанд 10-15 насны 4 хүүхэд усанд осолдсоныг уснаас гарган авч Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн" гэв. 


Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "Дөрвөн хүүхэд эндсэн газрын дэргэдүүр дугуйн зам барьж буй. Тус замын явцыг хянахаар Хотын дарга тавдугаар сарын 20-нд очиж үзсэн. Энэ үеэр газар ухаж, сэндийлсэн, дугуйн зам тавих хэсэгт шороон овоо үүсгэсэн байсан. Иймээс тус газрын үйл ажиллагааг хянаж, шалгах ажлын хэсгийг байгуулахыг Хотын дарга үүрэг болгосон.

Ингээд ажлын хэсэг тус газрын талаар танилцуулах үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах Хан Талст ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг нь зогсоох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ярьсан. Хэдий тийм ч эмгэнэлтэй хэрэг гарсан харамсаж буйгаа илэрхийлье. Хариуцлагаас хэн нэг албан тушаалтан мултрах ёсгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно" гэв. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ