С.Амарсайхан: Хяналт тавиагүй хүмүүст хариуцлага тооцно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ талаар Хотын дарга С.Амарсайханаас тодруулахад “Өчигдөр харамсалтайгаар дөрвөн хүүхэд амиа алдлаа. Уг газар би хоёр долоо хоногийн өмнө очсон. Өмнө нь очиход наран шарлагын газар байгуулж байна, зөв зүйтэй зүйл хийж байгаа юм байна гэдэг үүднээс аюулгүй байдлаа хангаж ажилла, гэрээ хэлэлцээрээ нягтал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Дараа нь очиход зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас үйл ажиллагааг нь зогсоогоод шалгалт оруулж байсан.
Шаардлага хүргүүлсээр байхад ийм үйл явдал болсон тул хяналт тавьж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно. Хуулийн байгууллагууд гэрээ, зөвшөөрлийн асуудлыг шалгах ёстой. Гэр бүлийнхэн хүүхдүүддээ анхаарал тавих ёстой, ажил хариуцсан хүмүүс аюулгүй байдлаа хангах ёстой. Энэ үйл явдалтай хот тэмцэж байгаа, харамсалтай нь хүн хүч хүрэхгүй байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ