"Номтойбаярыг захиалга, хуйвалдаантайгаар хорьж байна" гэв

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан хэмээх мэдээлэл байна.


Энэ талаар түүний өмгөөлөгч "Урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд прокурорууд юу ч хэлээгүй байж, хурлын төгсгөлд мөрдөгчтэй утсаар ярьсан хэмээх шалтгаанаар Н.Номтойбаярыг ганцааранг нь цагдан хорихоор авч явсан. Түүнтэй хамт шүүгдэж байсан хүмүүсийг цагдан хориогүй. Миний зүгээс энэ явдал захиалгатай, хуйвалдаантай зүйл болсон гэж бодож байна” гэв. 



Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Нэр дэвшигч Н.Номтойбаярын гэм буруутайг хэлэлцэх дараагийн шатны шүүх хурал хүртэл хорих бөгөөд хурлын тов зургаадугаар сарын 26-н буюу УИХ-ын сонгуулиас хоёр хоногийн дараа товлогдсон байна.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ