Согтуугаар автомашин жолоодсоны улмаас хүүхдүүд нь цонхоор шидэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас бага насны хоёр хүүхэд цонхоор шидэгдэж хүнд бэртэл авсан хэрэг өчигдөр /2020.05.29/ гарчээ. Тодруулбал, СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг, Ар гүнтээр Партизан явах замд Subaru Imprezza маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөж онхолджээ.


Энэ үеэр хамт зорчиж явсан өөрийнх нь гурав болон таван настай хүүхдүүд нь цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн байна. Ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ