“Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатай номын баяр болно

Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдсон. Тэгвэл зохион байгуулагчдын номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.


Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзах, зохиол бүтээлээ сурталчлах, борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно.


Дашрамд дурдахад баярт оролцох зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлий өмсөн, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм. Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ