Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүн шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй. Харин хоёр хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Нийт 193 тохиолдол бүртгэдсэний 71 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д халдвартай 108 хүн хөнгөн,  14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвартай жирэмсэн  гурван эмэгтэй байна" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ