ОХУ-тай хиллэдэг аймгийн иргэдийг онцгой анхааралтай байхыг санууллаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон холбогдох албаныхан коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 216 улсад CoVid19 бүртгэгдэж, нийт зургаан сая 948 мянган хүн өвчилж, 401 мянган хүн нас наржээ. Гурван сая 400 мянган хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол одоо гурван сая 100 мянган хүн эмчлэгдэж байгаа аж.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 108 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас баржээ. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 22 мянган хүнээр, нас баралт 2000 хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч АНУ, Энэтхэг улсад халдварын тархалт эрчимтэй хэвээр байгааг албаныхан мэдээлэв.

ОХУ-д нэг өдөрт 8855 хүн халдвар авсан бөгөөд Тува, Эрхүү, Буриадад халдварын тархалт өндөр байгаа аж. Тиймээс ОХУ-тай хиллэдэг аймгийн иргэд тэр дундаа Туватай хиллэдэг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхааралтай байхыг санууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ