Зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт зориулан Замын хөдөлгөөний дүрмээс танилцуулахаас гадна, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг.
Энэ удаад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх хязгаар болон зөрчсөн тохиолдол оноох торгууль, шийтгэлийг оноодог талаар танилцууллаа.
Онхолдох хэлбэрийн ослын үндсэн шалтгаан хурд хэтрүүлэх зөрчил бөгөөд амь насаа алдах эрсдэл онхолдох үeд хамгийн өндөр байдаг.
Хурдны дээд хязгаар:
Суурин газарт цагт 60 км
Суурингийн гаднах замд цагт 80 км
Хороолол доторх замд цагт 20 км
Эдгээр хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасдаг.
Түүнчлэн зуслангийн замд хурд хэтрүүлэх үзэгдэл нэлээд гардаг. Энэ замд хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км байдгийг жолооч та бүхэн анхаарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ