Номын баяр 27 дахь удаагаа амжилттай болов

Энэ хавар зохион байгуулах байсан “Улаанбаатар номын баяр-2020” уламжлалт баяр дэлхий нийтийг түгшээсэн коронавирусний халдварын улмаас сар шахам хойшилсоны эцэст "Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай 27 дахь удаагаа Мишээл экспо төвд 3 өдөр үргэлжилж амжилттай өндөрлөв.


“Улаанбаатар номын баяр 2020” номын баярыг энэ жил цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой байв. Энэ 3 өдөр нийслэлчүүд “Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хүртэлх хувийн хямдралтай худалдан авсан бөгөөд хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, Монгол шуудангаар хүлээн авсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ