Хятадад байгаа 160 иргэнээ ойрын хугацаанд авна

Одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ татан авах ба найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн талаар УОК-ын Шуурхай штаб мэдэгдсэн билээ. 

Зургаадугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны чиглэл: 

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан,
  • 6 сарын 11-нд Токио,
  • 6 сарын 15-нд Энэтхэг,
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 сарын 18-нд Сөүл
  • 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.

Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг үйлдэх ч одоогоор чиглэл нь тодорхой болоогүй байгааг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Тэгвэл Азийн орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй хамгийн олон иргэн бий. Тухайлбал, Солонгост нийт 1,8 мянган хүн, Хятадаас ирэх хүсэлтэй 160 иргэн байгаа аж. Хятадад байгаа иргэдийг ойрын хугацаанд татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ