Их дэлгүүрт гал гарч байна

Улсын Их дэлгүүрийн 6-7 давхрын орчимд гал гарчээ. Галын тухай дуудлага  16:50 цагийн орчимд  Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах ангийнхан галыг унтраахаар ажиллаж байгаа аж.  

Одоогоор гал чухам юунаас болж гарсан, яг ямар үйлчилгээний тасаг шатаж байгаа болоод хүний амь эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна.  Одоогоор гал улам нэмэгдэж, зарим хэсгээс дэлбэрэх чимээ дуулдаж эхэллээ.  

Түүнээс гадна, УИД дотор байрлах кофе шофоор үйлчлүүлж байсан 6-7 иргэн гал гарах үеэр гарч амжилгүй, дээвэр рүү гарсныг Онцгой байдлын албаныхан аварч байна.

Image

Image

Image


Image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ