УИД-т гарсан галд угаартсан хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Тухайн гал УИД-ийн бэлэг дурсгалын тасгаас эхэлж гарсан байна. Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, гал унтраах анги, хэлтсийг нэмэлтээр дуудаад байна.

Улсын Их дэлгүүрт гарсан түймрийг унтраахаар хэдэн алба хаагч ажиллаж буй талаар болон хүн гэмтэж бэртсэн эсэх тухай нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлсэн. Одоогоор нийслэлийн гал түймэр унтраах, аврах нийт зургаан ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Түймэрт хүн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл одоогоор байхгүй" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ