Их дэлгүүрийн орчмоор замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулав

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улсын Их дэлгүүрийн дээд давхарт гал гарсантай холбоотойгоор ойролцоох замын хөдөлгөөнийг хааж, ойр орчимд замын ачаалал нэмэгдэж, их хэмжээний утаа гарснаас шалтгаалж үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Тиймээс замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэлтэйгээр тухайн замаар хөдөлгөөнд оролцохгүй байх, шаардлагатай тохиолдолд бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна 

УИД-т гарсан галыг унтраахаар нийслэлийн ОБГ-ын зургаан ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ