Улсын Их дэлгүүрт гарсан түймрийн тархалтыг зогсоолоо

Улсын их дэлгүүрт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд ирсэн бөгөөд уг галыг нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах хоёр ангийн 3 тасаг ажиллаж бүрэн унтраажээ.

Галын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна. Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд ихээр байдаг учраас газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган гаднах талбайг хамгаалалтад авсан байна.

Гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан бөгөөд угаартсан иргэдэд түргэн тусламж үзүүлжээ.

Image may contain: sky and outdoor

Image may contain: one or more people and outdoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ