ЭМЯ: Эрхүү, Чита хоттой залгаа орон нутгийн иргэд хилээр зорчихгүй байхыг анхааруулав

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "ОХУ-д өчигдөр 8900 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэж, 467 мянгад хүрч, нийт нас баралт 5800 гаруй хүрлээ. БНСУ-д өчигдөр 38 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 33 нь дотоодын буюу хүн амны дундах халдвар байжээ. Тус улсад баасан гарагт 51, бямба гарагт 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эрхүү, Чита хоттой залгаа орон нутгийн иргэд хил орчмын бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулъя" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ