Малаа усалж байгаад голд осолджээ

“Эг”-ийн голд  малаа усалж байсан 17 настай хүү осолдсон хэрэг өчигдөр гарчээ.


Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хонгор багийн “Гөгстийн хар-Ус” гэдэг газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй С нь хоёр дүүгийнхээ хамт “Эг”-ийн голд малаа услаж байгаад морьтойгоо гол руу оржээ.


Хүүг осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу 06.07-ны өдрийн 17:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.


Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 21:55 цаг тухайн газар очсон. Өнөө өглөө буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 05:15 цагт ар гэрийн 7 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ