Улсын хэмжээнд 21.6 сая төл мал бойжиж байна

2020 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 79.3% буюу 22.5 сая эх мал төллөжээ.


Тодруулбал,

  • Бод малын нийт хээлтэгчийн 58.4%,
  • Бог малын нийт хээлтэгчийн 81% нь тус тус төллөсөн.


Харин Өмнөговь, Дундговь аймгуудын хувьд эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3 хувьтай байна. 


Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн авч, үүний 97 хувь буюу 21.6 сая төл бойжиж байна. 


Малын төрлөөр авч үзвэл:

  • 72.5 мянган ботго,
  • 634.7 мянган унага,
  • 1.08 сая тугал,
  • 11.6 сая хурга,
  • 9.2 сая ишиг байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ