Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барьж дуусгажээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар:
- Газар шорооны ажил 82 хувь,
- Хоолойн ажил 67 хувь,
- Худаг усны ажил 84 хувьтай байгаа аж.
Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгажээ.
Төслийн хэмжээнд одоогоор 5000 гаруй хүн хүч, 2500 орчим машин механизм ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ