"Иргэд E-JUSTICE.MN-ээс гомдол, хэргийн талаарх мэдээллийг авах боломжтой"

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх E-JUSTICE.MN портал сайт нээгдлээ. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм. 


Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар "Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц, шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжтой.


Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцох юм. 


E-JUSTICE.MN системд 2017 оноос хойш эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан бөгөөд иргэд системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн "Дан" нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц  үгээр холбогдох юм. Энэхүү системээр дамжуулан иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна хуулийн байгууллагын ажил иргэдэд ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм" гэв. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ