Сидней-УБ-ын тусгай нислэгээр ирсэн хоёр хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Австрали болон Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал, бага насны хүүхэдтэй 79 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26 иргэн ирсэн.


Тэднээс толгой өвдөж, ханиалгах шинж тэмдэгтэй хоёр хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад хүмүүсийг тусгайлан бэлтгэсэн байруудад байрлуулан резидэнт эмч нараар хянуулж байна. Тусгаарлах байранд яг одоо 1512 хүнийг 122 эмч, эмнэлгийн ажилчид хяналт тавьж ажиллаж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ