Сүхбаатар аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Хүрмэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд 66 км-т өчигдөр буюу зургаадугаар сарын 8-нд 11:12 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг цахим шуудангаар ООГСХ-ээс мөн өдрийн 10:54 цагт хүлээн авсан байна.


Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батжаргал “Тухайн газар нутагладаг зургаан өрх айлд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй” гэж мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ