Согтуурсан үедээ аавыгаа хутгалж амийг нь хөнөөжээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу зургаадугаар сарын 7-нд СХД-т 47 настай Г нь согтуурсан үедээ 74 настай аавынхаа амь насыг хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  


Цагдаагийн байгууллагын шалгалтаар талийгаач нь олон тооны мэсний шархтай, нас барсан байдалтай олдсон бөгөөд эл хэрэгт түүний төрсөн хүү Г-г хэрэгт татан шалгаж эхэлсэн байна.


Урьдчилсан үзлэгээр талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ