Малчдын 97.4 хувь нь ноолуурын урамшууллаа авчээ

Төв аймгийн хэмжээнд 12056 малчин ноолуурын урамшуулал авах байснаас 11747 малчин буюу нийт малчдын 97,4 хувь нь өнөөдрийн байдлаар ноолуурын урамшууллаа авсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.



Аймгийн хэмжээнд 1.6 сая толгой ямаатай бөгөөд нийт 480 тн ноолуур тушаасан байна. Мөн 309 малчин өрхийн бичиг баримтын алдаатай мэдээллийг засварлан ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ