Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчилтөрөгчийн аппарат хандивлажээ

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж болон амны хаалт зэргийг Улсын онцгой комисст хандивласаар байгаа билээ. Энэ удаад "Глобал Ацетилен" компаниас Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчилтөрөгчийн аппарат хандивлажээ.
Тус компанийн захирал Ж.Ганбат "Дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа цар тахлаас иргэдээ авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй Батлан хамгаалах яам, Цэргийн төв эмнэлгийн эмч сувилагч, ажилтан албан хаагчдадаа талархаж байна. Энэ аюулт өвчнийг даван туулахад хүн нэг бүрийн итгэл, сэтгэл хамгийн чухал" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ