Д.Нарангэрэл: Увс аймгийн Давст сумын иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй

Туватай хил залгаа оршдог Увс аймаг, тэр дундаа Давст сумын ард иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл анхаарууллаа. Тувад өчигдөр шинээр 87 тохиолдол бүртгэгдэн нийт 1835 халдвар авсны дөрөв нь нас баржээ.
Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсад хөл хориог чангатган энэ даваа гарагаас эхлэн 14 хоног хатуу дэглэм барихаар боллоо.
ОХУ-д шинэ тохиолдол 8595-аар нэмэгджээ. Ялангуяа Тува, Буриад, Читад халдартай хүмүүсийн тоо өмнөх өдрийнхөөс 44-87 хүнээр нэмэгдсэн байна. Мөн Эрхүүд халдварын тохиолдлын тоо ихэссээр өчигдөр хамгийн их буюу 226 хүнээр нэмэгдэж нийт 3083 болж, 18 хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ