Хар усан тохойгоос Био комбинатын гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж эхэллээ

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.
“Завьт эргүүлээр” алба хаагчид 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ