Л.Мөнхтүшиг: Энэ долоо хоногт Гао руу тусгай нислэг үйлдэж, ламхай хүүхдүүдийг авчирна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.


Энэ үеэр ГХЯ-ны консулын абаны дарга Л.Мөнхтүшиг “УОК-ын шийдвэрийн дагуу зургаадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл хангагдаж, эхний нислэгүүд амжилттай байлаа. Өнөө өглөө Нур-Султан-Улаанбаатар тусгий үүргийн нислэг хөөрсөн. Өнөө орой 19:35 цагт буух урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Энэхүү нислэгээр 175 иргэн эх орондоо ирнэ. Түүнчлэн  тэднийг тусгаарлах байрыг бэлдсэн, асуудалгүй гэдгийг хэлье.


Мөн зургаадугаар сарын 17-нд Америкт байгаа иргэдээ татаж авахаар Сөүл рүү тусгай үүргийн нислэг, 18-нд БНСУ-д байгаа иргэдээ татаж авах нислэгийн бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн 19-нд Европын улсуудад байгаа иргэдээ татаж авах Франкфуртын нислэг үйлдэх шийдвэр гарсан.


Энэ долоо хоногийн хувьд Энэтхэгийн Гао хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, ламхай хүүхдүүдийг авчрах бэлтгэл хангагдсан. Транзит нислэгээр иргээ авчрах асуудлаар БНСУ-ын ЭСЯ-д санал хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах төлөвтэй байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ