"Тусгаарлагдаж буй хүмүүс усны саванд архи хийгээд оруулсан байсан"

Цагдаагийн алба хаагч тусгаарлах байранд ажиллаж байх үедээ бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.


Тэрээр мөн "Гадаадаас эх орондоо их ажил болж ирчихээд хүний санаанд оромгүй зөрчил гаргаад байна. УИК-ын шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүсийн гэрээсээ юм авах зүйлсийн талаарх журмыг гаргасан. Гэтэл талх ухаад дотор нь тамхи хийсэн, усны саванд архи хийгээд оруулсан тохиолдол гарсан. Түүнийг хяналтын албаныхан мэдэлгүй оруулсан байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ