УИД-ийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулна

УИД-т гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр устгалд оруулахаар болжээ. Хэр хэмжээний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргааш нэгдсэн журмаар өгөх аж.
Улсын их дэлгүүрийн барилгад энэ сарын 7-нд гал гарч, зургаадугаар давхар нь бүрэн шатаж, түймрийн утаа бүх давхрыг хамарсан юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, галын шалтгааныг тодорхойлж, үүссэн нөхцөлтэй уялдсан арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм.
Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгож, хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн бараа, эм эмийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг үнэлж, хүний амь нас, эрүүл мэндэд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж дуусчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ