С.Амарсайхан: БНХАУ-ын ямар ч компанид ямар ч газар олгоогүй

УИХ-ын гишүүн С.Амарсайхан БНХАУ-ын иргэдэд 50 га газар зарсан гэх асуудлаар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Сүүлийн жил гаруйн хугацаанд намайг хотын даргаар ажиллаж байхад Хятадын компанид 50 га газар зарсан гэх үндэслэлгүй мэдээлэл тархсан. Миний бие нийслэлийн захирагчаар ажилласан нэг жил гурван сарын хугацаанд газрын ашиглалттай холбоотой хуулийг хэрэгжүүлж, иргэдэд газар олгох ажлыг зохион байгуулсан. Тохижилтын ажлууд бас бий. Гэхдээ нийтийн эзэмшил газруудаас гадна олон нийтийн хэвлэлээр цацагдаж байгаа шиг Хятад компанид газар олгосон гэх асуудал байхгүй. БНХАУ-ын ямар ч компанид хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах ямар ч газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.


УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Баясгаланд хандан тэрбээр Хятадын компанид 50 га газар олгосон эсэх мэдээллийг нягталж өгөхийг хүссэн байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ