"Нийслэлийн сургуулиуд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимоор хичээллэнэ"

Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн сургуулиуд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсан.
ЗГХМХА-ны дарга Ц.Ганзориг "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан бөгөөд энэ нь хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл, халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн хуульзүйн үндэслэл. Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээний талаар мөн и-спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ