С.Амарсайхан: Дүүжин тээвэр, соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан

УИХ-ын гишүүн С.Амарсайхан дүүжин тээвэр болон соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан талаар байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ.


УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, замын ачааллыг бууруулахын тулд нэлээд ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал, сургуулийн автобус, аялал жуулчлалын автобус зэрэг олон сонголттой болгохоор төслүүд эхэлсэн. Жишээлбэл Баянхошуу, Чингэлтэй, Дамбадаржаа чиглэлд дүүжин тээвэр, соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан. 30 мянган төгрөгөөр цэнэглээд хоёр өдөр үйлчилгээнд явуулах боломжтой цахилгаан тээврийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл 640 мянган төгрөгийн зардлыг 90 хувиар бууруулсан. Жилд нийслэлээс автобус компаниудад 140 тэрбум төгрөгийн татаас өгдөг. 900 гаруй автобусны 80 хувь нь ашиглалтын шаардлага хангахаа больсон. Үүнийг эрчимтэй шинэчлэхэд татварын хөнгөлөлт чухал байна” гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ