Олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд Соёлын цаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж өнөөдөр нээлт нь болов. Цар тахлын журмын дагуу тодорхой цагт соён гэгээрүүлэх уран бүтээлийг иргэдэд үнэгүй хүргэнэ гэж албаныхан мэдээллээ.


Зөвхөн урлаг соёлын бүтээлээс гадна музей, номын сангууд хамтран ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттайгаар нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт 9 дүүргийн 24 байршилд иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ