Шүхрийн буултын нислэг үйлджээ

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх бүрэлдэхүүн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр энэ сарын 17-20-нд Архангай аймгийн Өгий нуурын районд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захиалгаар шүхрийн буултын нислэг үйлджээ.
Тус нислэг нь 1500 кг ачаатайгаар агаарын 2475 км зайд, цаг агаарын ердийн нөхцөлд өдрийн цагаар 819, шөнийг цагаар 54, усны мандал дээрх 54, нам өндрийн нислэгээр 33, нийт 960 шүхэрчнийг буулгаж, 62 удаагийн нислэгийн аюулгүй байдлыг хангаж, шүхрийн буултын нислэгийг амжилттай зохион байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ