Тусгай мэргэжлийн алба хаагчдын сургалт эхэллээ

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу тус ангийн төв болон харьяа тусгай ротуудад офицер, ахлагчийн албан тушаалд туршилтын хугацаанд гэрээгээр томилогдон ажиллаж буй алба хаагчдад “Цэргийн хэргийн анхан шат болон мэргэжлийн дадлага олгох сургалт” энэ сарын 24-нд эхэлжээ.


Уг сургалтад планшетчин, радиотелеграфчин, оператор, дизельчин зэрэг тусгай мэргэжлийн алба хаагчид хамрагдаж, нэг сарын хугацаанд мэргэжлийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэхээс гадна цэргийн хэргийн зохих мэдлэгийг эзэмших юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ