Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

НМХГ-ын даргын баталсан 02-06/306 удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 167 аж ахуйн нэгж, иргэний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.


Зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдаж буй аж ахуйн нэгж, иргэний хоолны газарт хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийж, хүнсний аюулгүй байдлыг хангах, Короновируст халдвар (Ковид-19)-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ