Төрийн бус өмчийн сургуульд нийт 38 мянган хүүхэд суралцжээ

2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаа явуулснаас 257 (31.3%) нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. Эдгээрийн 117 (45.5%) нь төрийн бус өмчийн сургууль.
Нийслэлийн ерөнхий боловсролын нийт сургуулийн 59.1 хувь, төрийн бус сургуулиудын 65.0 хувь нь Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт байршин үйл ажиллагаа явуулж байна.
2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 640.4 мянган хүүхэд суралцсанаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 292.4 мянган хүүхэд (145.7 мянга (49.8%) нь эмэгтэй) хамрагджээ.
Төрийн бус өмчийн сургуульд нийт 38.0 мянган хүүхэд суралцсан нь өмнөх хичээлийн жилээс 21.4 хувиар өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ