А.Амбасэлмаа: БНСУ-аас ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

Улсын хэмжээнд наймдугаар сарын 26-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн.


Коронавирус илрээгүй хүмүүс:

  • Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолооч
  • Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн
  • Тусгаарлах байранд ажиллаж буй 8 эмч, ажилтан
  • Тандалтын 3 хүний сорьц
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн
  • Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. 32, 24 настай, хоёр эрэгтэй хүн эдгэрлээ. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн/96.6%/.


Сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ