ЭМЯ: Сөүл хотын Гымчон дүүрэгт амьдардаг найман монгол хүн халдвар авсан

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс, бүс нутагт 23.9 сая хүн коронавирусийн халдвар авч, 823 мянган хүн нас барж, 16 сая хүн эдгэрчээ. Өнгөрсөн 24 цагт дэлхий дахинд 210 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа.
БНСУ-д 441 хүн шинээр халдвар авснаас долоон хүн гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Сөүлийн бүх сургууль, цэцэрлэгийг хааж, өнөөдрөөс сургалтыг цахимаар явуулахаар боллоо. Хүн амын дунд халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул амны хаалт заавал зүүх шаардлага тавьж байна. Сөүл хотын Гымчон дүүрэгт амьдардаг найман монгол хүн коронавирусийн халдвар авсан. Биеийн байдал гайгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Найман хүний тав нь үйлдвэрт ажилладаг, гурав нь гэр бүл болон хамт байр хөлслөн амьдардаг хүмүүс байна. Энэ хүмүүсээс нэг нь БНСУ дахь Монголын ЭСЯ-аар орсон. Иймд шаардлагатай хүмүүст холбогдох шинжилгээг авч байна.
Манай улсад өчигдөр 109 хүн тусгаарлалтад орсон. Франкфуртын онгоцоор өнөө өглөө /2020.08.27/ 261 хүн эх орондоо ирж, тусгаарлах байруудад хуваарилагдлаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ