ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас мэдээлэл хийнэ

09.00 цаг 

  • УИХ-ын чуулганы хуралдаантай.
  • Монгол Улсын Шадар Сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал  Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд /Алтай хотхоны баруун талд/ болно.


09.30 цаг 

  • БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/, Хүүхдийн сан болон Монгол контент ХХК-тай хамтран Теле хичээлийн контент боловсруулах ажлын хүрээнд Интерактив хичээлийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Туушин зочид буудлын 5 давхарын Соёмбо танхимд.


10.00 цаг 

  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулах зорилгоор хийгдэж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цаг 

  • ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийнэ.


12.00 цаг 

  • “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зарлаж байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны Хаан танхимд мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ