Хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг төсөвлөхөөр болов

УИХ-ын Пүрэв гарагийн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжлээ. 


Тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг БСШУС-ын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм.


Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан УИХ-ын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм.


Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ