Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Хичээлийн шинэ жил эхлэхэд гуравхан өдөр үлдлээ. Энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхлэн өнөөдөр /2020.08.28/ 17.00 цагт хаагдахыг албаныхан мэдээллээ.


Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандана уу.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ