Н.Учрал: Боловсролыг тэгш хуваарилахын тулд Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн Кэмбриджийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн Н.Учрал: Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх хичээлийг англи хэл дээр үзнэ гэсэн юм байхгүй. Хос хэлээр хичээлээ үзнэ. Сод ухаантны боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Өөрсдийнхөө хүүхдийг 20 мянган ам.долларын хөрөнгөөр хувийн сургуульд сургачихаад улсын сургуульд Цөм хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж байгаа улс төрчид байна. Ийм байж болохгүй. Бүх хүүхдүүд тэгш боловсрол эзэмших ёстой. Энэ парламентад Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь энэ лобби бүлгийн гол зорилго. Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж? 


УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг 2010 оноос эхэлж яригдаж эхэлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд замхарч алга болсон. Энэ ажлыг үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр залуу гишүүд бид нэгдэж байна. 10 жилийн өмнө анх хэрэгжүүлж эхлэхдээ үе шаттайгаар улсын бүх сургуулиудад нэвтрүүлэхээр яригдаж байсан. Энэ бодлогыг бид үргэлжлүүлнэ. Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Английн колони болно гэсэн үг. Кэмбрижийн хөтөлбөрийг дэлхийн 100 гаруй улсад хэрэгжүүлдэг.


Мөн тухайн улсын үндэсний хөтөлбөрийг шингээж өргөж өгөх боломжтой. Кэмбриж гэсэн нэрэнд нь битгий ач холбогдол өгөөрэй. Энэ бол манай үндэсний хөтөлбөрийг өргөж өгнө. Манай сурагчдын аттестат сертификат дэлхийд үнэлэгдэнэ. Баянхошуу, Тавантолгой зэрэг алслагдсан дүүргүүдийн хүүхдүүд ижил хэмжээний боловсрол эзэмших тухай асуудал юм. Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудыг дүүрэг болгонд хоёр, аймаг болгонд хоёр үүсгэн байгуулж, багш нарыг үе шаттайгаар бэлтгэнэ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ