А.Амбасэлмаа: Дөрвөн хүн эдгэрч, 559 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.08.30/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд  хүн  3458  ажиглалтад байна. Тусгаарлах байранд 37 хүн шинээр орж 31 хүн ажиглалтаас гарлаа. Мөн ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд  иргэдээс нийт   72 дуудлага иржээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

– Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 60 хүнээс 3 хүний биеийн байдал хүнд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит нийт 559 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 24 сая 742 мянган хүн халдвар авч, 846 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 287 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ