Хүүхдүүдэд шүдээ хайрлах тухай жүжиг, нэвтрүүлэг бэлтгэнэ

Монгол Улсын Хүүхэлдэйн театр “Гүүд Нейборс” олон улсын ТББ-тай хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ.
Энэ төслөөр дамжуулан хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлж, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилготой.
Уг төслийн хүрээнд нэг жүжиг, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг мөн цахим болон хэвлэмэл комик номыг бүтээх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ